



















Аргентинаас гаралтай Грекийн нэгэн тэрбумтан 1950-иад онд алдар цуугаа цууриатуулж байлаа. Түүний алдар цууг өнөөдрийн ямар ч тэрбумтантай харьцуулах аргагүй юм. Тэр алдар цуутай тэрбумтныг Аристотель Онасис гэдэг байсан. (Бид түүний ажил хэрэгч зөвлөгөөг хүргэж байсан Энд дарж уншина уу!) Онасис тээвэр зууч, халим агнуур, газрын тосны салбарт хөрөнгөжин баяжсан юм. Тэрбээр нэгэн үе Монакогийн тал газрыг эзэмшиж, Монте-Карлогийн казиногийн хувьцаа эзэмшигч байв. Далайгаар аялж ачаа тээвэр хийж буй бүх ачааны хөлөг онгоцны талаас илүү хувь нь түүнд харьяалагддаг байлаа. Мөн тэрбээр дэлхийн хамгийн баян, хүчирхэг хүмүүст зориулан тансаг аяллын хөлөг онгоцуудыг бүтээж. Түүн дээрээ дэлхийн алдар нэртэй гэсэн болгоныг урьж аялуулдаг байсан юм. (Одоогийнхоор бол утгаар нь шоудуулдаг байсан гэдэг)
Аристотель Онасис өөрийгөө бол намхан, махлаг, сайхан залуу биш гэж тодорхойлдог байсан ч ганган хээнцэр хувцасладаг, жинхэнэ жентлемен байжээ. Тухайн үеийн сонингуудаар түүнийг Египетийн “Нил” мөрний урсгал шиг асар их хөрөнгөтэй хүн гэж бичдэг байсан юм. Тэрбээр өөрийн аяллын хөлөг дээр хамгийн чадварлаг уран бүтээлчдийг урьж, өндөр цалин өгч, зочдоо хөгжөөн баясгадаг байлаа. Энэ бол дуурь, театр, мюзиклийн алтан үе байв.
Нэгэн удаа түүний хөлөг дээр дэлхийд гургалдай мэт хоолойгоороо алдаршиж нэрд гарсан алдарт дуурийн дуучин Мария Каллас зочилсон байна.
Бурхан Мариа Калласт аугаа авъяасыг огтхон ч харамлалгүйгээр өгсөн мэт.
Тэр дуулж эхлэхэд хүмүүс уйлна.
Тэр дуулж эхлэхэд хүмүүс сэргэнэ.
Тэр дуулж эхлэхэд зүрх зүсэгдэнэ.
Түүний хоолой хүмүүсийг өөр ертөнц рүү аваачдаг байв.
Тэр тайзан дээр дуулж дуусахад, үзэгчид хэсэгхэн зуур чимээгүй болж, өрөөг нууцлаг уур амьсгал нөмөрдөг байжээ.
Мария Онасисын хөлөг онгоц дээр дуулж, Онасис түүнд шууд л дурласан гэдэг—Бурхны хайртай бүсгүйд хэн дурлахгүй байж чадах билээ?
Ганц асуудал нь гэвэл Мария Каллас аль хэдийн нөхөрт гарсан байсан. Бас болоогүй түүний нөхөр аяллын хөлөг онгоцонд хамт аялж явжээ. Гэвч дэлхийн хамгийн баян эр өөрийн эзэмшилд байгаа хөлөг дээр зорьсноо авч чадахгүй бол ямар тэрбумтан байх билээ дээ.
Мария ч мөн адил—дэлхийн хамгийн баян хүнтэй гэрлэх боломж нь түүний карьерын хувьд ямар их нөлөөтэй байхыг бодож байсан биз.
Гэнэт тэр нөхрөө далайн гүнд аварга загасны эсрэг сэлэх алтан загас шиг гэдгийг ойлгожээ. Эцэст нь, Мария Каллас нөхрөөсөө салж, Онасисын амраг болов.
Онасис эхнэрээсээ салж, Мариятай гэрлэнэ гэж амлажээ.
Гэвч удалгүй Онасис нэг зүйлийг хэлэв—"Би дуурийг үзэн яддаг, би дуунд дургүй. Чи дуулж болохгүй" гэсэн байна.
Мария Каллас дууриа орхиж, Онасисын тансаг аяллуудаар зугаалах амьдралд ууссан юм. Тэрээр дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий хүмүүсийн хүрээлэлд багтжээ. Уинстон Черчилль навчин тамхиа татаж, АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди өөрийн дур булаам инээмсэглэлээрээ хүн бүхнийг татдаг тийм л хүрээлэлд багтсан байна. Ийм хүрээллийг хүсэхгүй нэгээхэн бээр эмэгтэй байхгүй л болов уу!
Тэр үед Жон Кеннеди Мэрилин Монротой дотно харилцаатай байсан бол түүний эхнэр Жаклин Кеннедитэй Онасис ч мөн адил нууц амрагийн холбоотой байжээ. Удалгүй Ерөнхийлөгч Кеннеди алагдав.
Харин Кеннедиг алагдсаны дараа Аристотель Онасис Мария Калласын 9 жилийн амьдралыг мартан, Жаклин Кеннедитэй хуримлажээ.
Марияг юу ч үгүй орхисон юм.
Олон жилийн дараа Мария дуурьтаа эргэн ирж, дуулахыг хүссэн ч түүний хоолой аль хэдийн үгүй болж бурхан хайртай охиноосоо нүүр буруулсан байлаа. Арга ч үгүй биз бурхан түүнээс юу ч хайрлаагүй бол харин Мариа Каллас түүнээс уравсан юм. Тэр өөрийг нь дэлхийд алдартай болгосон нөхрөө хаяж, дуулахаа больж, тансаг амьдрал хөөснөөр бурхныг гомдоосон ажээ.
Дэлхий ертөнц ч шинэ ододтой болж, түүнийг мартсан байв.
Онасис 1975 онд нас барж, бүх хөрөнгөө Жаклин Кеннедид үлдээсэн бол Мария Калласт юу ч өвлүүлсэнгүй.
Мария Каллас ганцаардмал амьдрал руугаа буцаж,
Нойрны эм, сэтгэл гутрал,
Чимээгүй байдал, салалт,
Ганцаардал, айдас,
гэх мэт гунигтай ганцаардмал амьдралыг туулсан гэдэг.
Тэр өдрөөс өдөрт турж, эмзэг болж,
Нэг өдөр түүний зүрх зогсжээ
Түүний орон сууцны том цонхоор нарны гэрэл нэвтэрч,
Түүний унасан биеийг хэсэгхэн хоромд саатуулаад,
Ханаас хана дамжин цааш урсан алга болж байлаа.
Түүний амьралаас сурах сургамж:
Ялангуяа авьяаслаг, карьераа эхэлж буй залууст чухал сургамж бол таны хажууд байгаа хүн таны карьерт маш чухал үүрэгтэй болохыг ойлго. “Алтан загас”-аа бүү аварга загасаар соль аварга загасны хувьд бол чи байдаг л олон “discus” загас, харин алтан загасны хувьд чи “мандарин фиш” байх болно. Тиймээс таныг өнгөлж, гоёх “Алтан загас”-аа хэзээ ч битгий алд. Аварга загас таарвал Мариа Калласын гунигт түүхийг эргэн санаарай. Тиймээс зөв хүнээ сонго.










