Сүхбаатар аймагт математикийн зүүн бүсийн олимпиад хоёрдугаар сарын 22-23-ны өдрүүдэд боллоо. Баруун-Урт сумын нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор тухайн олимпиадыг зохион байгуулсан юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Арван жилийн өмнө анхны зүүн бүсийн олимпиад мөн Сүхбаатар аймагт болж байжээ. Хоёр дахь удаагаа болж буй олимпиадад Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр зэрэг таван аймгийн 159 багш, суралцагч оролцож, сурагчид тав, багш нар хоёр ангилалаар өрсөлдсөн байна. Улмаар Хэнтий аймаг тэргүүлж, Сүхбаатар аймаг дэд байрт шалгарчээ.
Ингэснээр 2015 оноос хойш найман удаа зохион байгуулсан тус олимпиадад Сүхбаатар аймгийн багш, сурагчид багаараа гурван удаа тэргүүн, гурван дэд байрт шалгарчээ.











