



















Францын Майотт арлыг сүүлийн 90 жилд тохиогоогүй асар хүчтэй Чидо хар салхи дайрлаа. Чидо хар салхины хурд 250 км цаг хүрч, ихээхэн сүйрэл дагууллаа. Хар салхинд сүйдсэн Майотт арал цөмийн зэвсгийн дараах сүйрэл мэт харагдаж байна хэмээн Францаас ирсэн аврагчид онцолжээ.
Чидо хар салхины улмаас Майотт арлын 20 гаруй хүн амиа алдсан бөгөөд сураггүй бологсдыг нурангин доороос эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна. Чидо хар салхинд сүйдсэн Майотт арал 320 мянга орчим хүн амтай. Түүнээс 100 гаруй мянга нь бичиг баримтгүй цагаачид учраас нас барсан сураггүй болсон хүмүүсийн тоог нарийн гаргахад хүндрэлтэй байна гэжээ.
Мөн тус арлын дэд бүтцэд их хэмжээний хохирол учирсан бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 85 орчим хувь нь цахилгаангүй, сүлжээгүй байна.
Франц улс 1841 онд Майотт арлын колончилж эхэлсэн байдаг бөгөөд 20-р зууны эхээр Коморын гурван гол арлыг газар нутгийнхаа нэг хэсэг болгосон юм. Харин Коморын арлууд 1974 онд тусгаар тогтнох санал гаргасан Майотте арлын захиргаа Францын нэг хэсэг хэвээр үлдсэн байдаг.
Тиймээс Майотт арал Францын санхүүгийн тусламжаас ихээхэн хамааралтай бөгөөд ядуурал, ажилгүйдэл, улс төрийн хувьд тогтворгүй.
Хүн амын 75 орчим хувь нь нэн ядуу бөгөөд гурван хүн тутмын нэг нь ажилгүй байна.
Одоогоор Францын засгийн газраас аврах ажиллагаанд 110 цэрэг илгээгээд байна. мөн хоол хүнс, ундны ус зэрэг тусламжийн цувааг хөдөлгөжээ.









