



















Иргэн Ганцогийн Уянга нь өөрийн /Hariad Uyanga/ сошиал сувгаар дамжуулан "Туулын хурдны зам" болон нийслэлийн бусад томоохон төслүүдийн талаар иргэдийг төөрөгдүүлсэн, илт худал мэдээллийг удаа дараа зорилготойгоор тарааж байна. Тэрээр "Даваадалай" болон холбогдох төслүүдийг хувийн ашиг сонирхлоор хэрэгжүүлж, мөнгө идэж байна гэх утга бүхий гүтгэлгийг олон нийтэд түгээж байгаа нь хувь хүний болон байгууллагын нэр хүндэд бүдүүлэг халдсан үйлдэл юм.
⚠️Иргэн Г.Уянга нь төслүүдэд шалгарсан компаниудын мэдээллийг мушгин гуйвуулж байгаа бөгөөд бодит байдал дээр дараах компаниуд хууль ёсны дагуу шалгарч, ажил гүйцэтгэж байна:

🚈Метроны төсөл: Зөвлөх үйлчилгээ болон ТЭЗҮ-г БНСУ-ын "DOHWA ENGINEERING CO., LTD" шалгарч гүйцэтгэж байна. (Эх сурвалж: tender.gov.mn)
🛣1-р тойрог зам төсөл: ТЭЗҮ-г Хятад улсын "CSCEC AECOM CONSULTANTS CO., LTD" шалгарч гүйцэтгэсэн. (Эх сурвалж: opendataLab.mn)

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,
🚧1-р тойрог зам төслийн гүйцэтгэгч: Олон улсын нээлттэй тендерт "China first highway engineering company limited", "Shandong Luqiao Group Co., Ltd", "China Railway 16th Bureau Group Co., Ltd" (Эх сурвалж: tender.gov.mn) зэрэг компаниуд материалаа ирүүлсэн байна.
📌Эдгээр компаниуд болон тэдгээрийн хэрэгжүүлж буй төслүүд нь нээлттэй сонгон шалгаруулалт, олон улсын аудитын хяналт дор явагдаж байгаа бөгөөд хувь хүний хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
⚖️Хуулийн хариуцлага Бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, баримтгүй мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээх нь Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж буй үйлдэл юм.
Иймд энэхүү асуудлаар Дүүргийн цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж, нэр төрөө сэргээлгэх, худал мэдээлэл түгээсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.❗











