'Дэйли мэйл'-ийн мэдээлж буйгаар "Астраномер" компанийн Гүйцэтгэх захирал асан Энди Байронын эхнэр Меган Байрон нөхөр нь Хүний Нөөцийнхөө дарга Кристин Каботтой хамт "Coldplay" хамтлагийн тоглолт дээр хайртай хүмүүс шиг тэврэлдэн буй нь нийгмийн сүлжээгээр дэлхий даяар цацагдсанаас хойш Мэйн муж дахь 2.4 сая ам.долларын үнэтэй харшдаа бүгж байгаа талаар мэдээллээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Өдгөө 50 настай Меган Байрон нөхөртэйгээ хамт амьдардаг байсан Массачусетс мужийн Нортборо дахь хэдэн сая ам.долларын үнэтэй гэрээсээ дайжиж, Мэйн мужийн Кеннебунк хот дахь тансаг харш руугаа нүүсэн бөгөөд энэ нь хуучин гэрээс нь 160 орчим км зайтай аж.

Тэрээр 4 унтлагын өрөөтэй, 387 м.кв талбай бүхий уг байшиндаа бүгж байгаа бөгөөд ойрын хамаатан садан, найз нөхөд нь түүнийг байнга эргэж ирж буйг мэдээлж байна.










