



















Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс менингококкт өвчний талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ээс Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт өвчнөөр өвдсөн хүүхэд амь тэмцсэн байдалтай байж байгаад өчигдөр орой Халдварт өвчин судлалын үндэсний төвд тэвээрлэгдэн ирсэн. Өнөөдөр хүнд хэвээр байж байгаад үдээс өмнө эндлээ. 2024 онд менингококкт таван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хоёр тохиолдол батлагдаж, хоёр хүүхэд эдгэрээд гарсан. 2025 онд хоёр тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь эндсэн харамсалтай явдал боллоо гэж мэдээллээ.
Баянгол дүүргээс сэжигтэй нэг тохиолдол өчигдөр ХӨСҮТ-д ирээд лабораторт шинжилж байна.
Менингококкт халдвар нь тууралт халдвараас хамгийн хүнд, богино хугацаанд хүндэрдэг өвчин. Халууралт, хордлого, тархины зөөлөн эдийн үрэвслээр илэрдэг. Өвчний үүсгэгч нь хоруу чанар өндөртэй.
Эмнэл зүйн хувьд өндөр халуурна. Халуурахдаа цайрч цонхийж халуурна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Халууралтыг улаан, цагаан халууралт гэж ангилдаг. Менингококктийн халууралт нь цонхийж цайрдаг. Халуурахаас гадна тууралт гарна.
Халууралт эхэлснээс хойш 6-8 цагийн дараа тууралт гардаг. Биеийн доод мөчдөөс эхэлж тууралт гарна. Богино хугацаанд гүврүүт, цусархаг тууралт нэмэгддэг.
Улаанбурхан, салхин цэцэг өвчний туруалт хоёр, гурав хоногийн хугацаанд үргэлжилдэг. Менингококкт халдвар дээр тууралт богино хугацаанд нэмэгддэг. Тууралт нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй байна.
Хордлогын шинж ихтэй , уйлагнасан, тайван бус болсон. өндөр халуурсан, цусархаг тууралттай хүүхэд байх юм бол тусгаарлаж, тусламж эмчилгээ үзүүлэх шаардлагатай.
Халдвартай хүн байж болно. Эсвэл халдварыг хамар залгиуртаа тээж байж болно. Агаар дуслын замаар халдварладаг. Ойрын зайнаас халдвар тардаг. Ийм сэжигтэй тохиолдол байвал аль болох цаг алдалгүй эмнэлэгт хандах шаардлагатай гэлээ.











