



















Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран Жендэрийн үндэсний хорооноос хэрэгжүүлж буй "Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд "Менторшип" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Менторшип хөтөлбөрийн зорилго чиглэлийн хүрээнд ментор нь жендэрийн салбар хороо, салбар хорооны нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, чадавхжуулах ажлууд хийгдэхийн зэрэгцээ бүх түвшинд жендэрийн хууль бодлогын хэрэгжилтийг таниулан ажиллаж байна.
Ментор болон менти нар аймаг болон сумдын жендэрийн салбар хорооны гишүүдийн сургалтын хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр “Жендэр, жендэрийн тэгш эрх, эрх тэгш байдал, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” сэдэвт сургалт мэдээллийг аймаг болон сумдын жендэрийн салбар хорооны гишүүд болон нийгмийн салбарын агентлагийн дарга нарт цахим болон танхимын хэлбэрээр 49 (эрэгтэй 17,эмэгтэй 32) хүнийг хамруулан зохион байгууллаа.
Мөн аймгийн жендэрийн салбар хорооны дарга бөгөөд Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэнтэй ментор Г.Ганбаясгах уулзаж аймгийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар одоо хийгдэж байгаа болон өмнө нь хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцлоо.
Аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар Өмнөговь аймгийн Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр болон “Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 2021-2024” хөтөлбөрт тус тус үнэлгээ хийлгэн, 31 он хүртэлх Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Менторшип хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн үндэсний сургагч багш, Жендэрийн үндэсний шинжээч Г.Ганбаясгах ажиллаж байна.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар











