МИК Холдинг ХК болон түүний охин компаниуд 2024 онд анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсрууллаа. Энэхүү тайланг “МИК ОССК” ХХК-ийн Удирдлагын Хорооны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийн дагуу англи, монгол хэлээр бэлтгэгдэн компанийн цахим хуудсаар олон нийтэд ил тод нийтлэж байна.
Тус тайланг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Хүлэмжийн хийн протокол”, ISO 14064-1:2018 стандарт болон PCAF санаачлагын аргачлалд тулгуурлан тооцоолсон бөгөөд МИК-ийн өөрийн үйл ажиллагаа болон санхүүжүүлсэн хөрөнгөөс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг хамруулжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх ялангуяа орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй “МИК Холдинг” ХК компани нь 2023 онд Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл (PCAF)-ийн санаачлагад нэгдэж, хүлэмжийн хийг ил тод, стандартын дагуу хэмжих үүрэг хүлээсэн юм. Энэ нь компанийн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хийж буй чухал алхамын нэг юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://mik.mn/mn/m299/news1567
Эх сурвалж: "МИК ХОЛДИНГ" ХК










