МИК Холдинг ХК болон түүний охин компаниуд нь бидний оршин буй эх дэлхийд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн тэгш бус байдал болон бизнесийн ёс зүйн асуудлыг шийдвэрлэхэд чухалчлан оролцох, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах, байгаль орчин, нийгэм ба засаглалын зарчмуудыг хариуцлагатайгаар хэрэгжүүлэх зорилгоор “МИК Групп компанийн Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг 2024 онд баталсан.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Мөн 2023 онд МИК Холдинг ХК нь компанийн үнэт зүйлсийнхээ хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах үүрэг хариуцлагыг хүлээн хүлэмжийн хийг сааруулахад хувь нэмрээ оруулах үүднээс Partnership for Carbon Accounting Financials (PCAF) буюу санхүүгийн салбарт хүлэмжийн хийг хэмжих хамтын ажиллагааны санаачлагад нэгдэж “Хүлэмжийн хийн ялгаруулалтыг стандартын дагуу хэмжиж, ил тод мэдээллэх” үүрэг хүлээсэн билээ.
Тайлангийн дэлгэрэнгүйг: https://mik.mn/mn/m429










