



















“Miss Universe 2024” наадмын ялагчаар Дани бүсгүй Виктория Кьяр Теилви тодорлоо. 120 гаруй орны гоо бүсгүй оролцсон “Miss Universe 2024” наадмын түүхэнд анх удаа Дани улсын гоо бүсгүй түрүүлж титмын эзэн болж байна. Титмийн эзэн Данийн гоо бүсгүй Виктория Кьяр Теилви 21 настай, бүжигчин, энтрепренёр, хуульч мэргэжилтэй.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэ удаагийн “Miss Universe 2024” наадам маш том онцлогтой зохион байгуулагдсан нь насны хязгаарлалтын цуцалсан явдал байв. “Miss Universe 2024” наадмын 72 жилийн түүхэнд анх ундаа насны хязгаарлалт цуцлагдсан бөгөөд дэлхий даяар гоо сайхны хэмжүүр тогтсон стандарт байхгүйг тунхаглаж байна. Насны хязгаарлалт цуцлагдсанаар 28-аас дээш насны бүсгүйчүүд “Miss Universe 2024” тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Ингээд“Miss Universe 2024”-наадмын сүүлийн шатанд шалгарсан гоо бүсгүйчүүдийн 20 гаруй нь 28-аас дээш насных байжээ. Мөн Мальтагийн гоо бүсгүй Беатрис Нжоя 40 настай финалд шалгарсан анхны гоо бүсгүй боллоо.
Өнгөрсөн 2023 оны ”Miss Universe” наадмын өмнө зохион байгуулагчид хэд хэдэн хоригийг цуцалж байсан бөгөөд ингэснээр бие давхар, ээж болсон, гэрлэсэн мөн гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэйчүүд ч ”Miss Universe”-д оролцох боломжтой болсон юм.










