



















Мексикийн мисс Мария Фернанда Белтран. Тэрээр Мексикийн уугуул үндэстэнд хүндэтгэл үзүүлж, үнэт зүйлсийг нь өмсгөлдөө шингээжээ.
"Miss Universe 2024"-ийн наадмын хамгийн шилдэг хэмээн нэрлэгдсэн үндэсний хувцаснуудыг шалгарууллаа. Дэлхийн 121 улсын гоо бүсгүй өөр өөрийн эх орны билэгдэл болсон ан амьтан, араатан жигүүртэн, өв соёлын дурсгал, домог, ардын урлаг, бурхад гээд үндэсний онцлогуудаа бүрэн шингээсэн хувцастай тайзнаа алхав.
Нидерландын мисс Фэйт Лэндман. Тэрээр Нидерландын Делфт хотын уламжлалт ваар урлалын өв соёлыг үндэсний хувцсаараа үзүүлжээ.

Аргентины мисс Магали Бенежам. Тэрээр Аргентины ширэнгэн ой, хүчирхэг хүрхрээг билэгдсэн хувцас өмссөн байна.

Багамын мисс Селвиник Райт. Багамын шүрэн загасыг билэгдсэн хувцас өмсжээ.

Коста Рикагийн мисс Елена Хидалго. Тэрээр Коста Рикагийн мөнгөн тэмдэгтээс сэдэвлэсэн хувцас өмссөн байна.

Аруба мисс Анук Эман. Гоо бүсгүй нэн ховордсон шар шувууг билэгдсэн хувцас өмслөө.

Вьетнамын мисс Кай Дуен Нгуен. Тэрээр эрвээхэйн гоо үзэмжийг дүрсэлсэн өмсгөлтэй гарч ирсэн байна.

Их Британийн мисс Кристина Чалк. Их Британид 121 сая ширхэг царс мод ургадаг. Тэрээр царс модыг билэгдсэн хувцастай тайзнаа гарч ирэв.

Чилийн мисс Эмилиа Дидес.

Боливийн мисс Жулиана Барриентос. Түүний хувцас шар шувуун өмсгөлтэй бөөг билэгджээ.

Кенийн мисс Ирен Мукии. Түүний хувцас дээр Кенийн алдарт гүйлтийн тамирчдын дүрийг урлажээ. Энэ нь Кени улс гүйлтийн спортод тэргүүлдэгийг илтгэжээ.

Канадын мисс Эшли Каллингбулл. Түүний даашинз анивчдаг гэрлээр чимэглэгджээ.

Италийн мисс Гленани Кавальканте. Тэрээр 1960-аад оны Италийн кино урлагийг илэрхийлсэн хувцастай тайзнаа гарч ирж, хүндэтгэл үзүүлжээ.

Ямайкийн мисс Рэйчел Силвера. Рэйчил Силвера өмсгөлөөрөө Ямайкийн дуучдад хүндэтгэл үзүүлэв.

Камбожийн мисс Дэвин Прасат. Тэрээр бурханы хувцастай гарч иржээ.

Мальтагийн мисс Беатрис Нжойа. 40 насандаа "Miss Universe" наадмын финалд шалгарсан анхны гоо бүсгүй.

Эквадорын мисс Тема Мара. Сан Франциско, Санто Домингогийн сүмийг мөрөн дээрээ урлаж Кито хотын түүхийг өгүүлсэн өмсгөлтэй тайзнаа алхжээ.

Колумбын мисс Эмилиа Дидес. Эмилиа Дидесийн өдтэй даашинз нь Колумб улсыг тэмцээний зохион байгуулагч Мексиктэй соёлын ойр харилцаатай гэдгийг илтгэжээ.

Зимбабвегийн мисс Сахиле Дубе. Түүний хувцас бүргэд шувууг дүрсэлсэн нь гайхалтай тансаг байв.

АНУ-ын мисс Алма Күүпер. АНУ-ын миссын хувцсыг "Зоригтой, сонгодог" хувцаслалт гэж шүүгчид онцлов.

Украины мисс Алина Пономаренко. Гоо бүсгүйн хувцас "Дайнд эх орноо хамгаалж буй цэрэг эрсийг билэгджээ".

Никарагуа улсын мисс Гейсел Гарсиа. Тэрээр эх орныхоо билэг тэмдэг болсон алдарт Леон сүмийг харуулсан хувцас өмслөө.

Перугийн мисс Татьяна Калмел. Тэрээр Инкийн нарны бурхан Интигийн дүрд хувирсан байна.









