



















Дэлхийн хамгийн олон хүн зочилдог Луврын музейг засварлах ажлын хүрээнд алдарт Мона Лизаг үзэсгэлэнгийн шинэ танхимд шилжүүлэхээр болжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон уран бүтээлийн оргил гэгдэх Мона Лизаг Салле де Этац танхимаас шилжүүлж, уг танхимыг засварлах мэдэгдлийг хийсэн юм.
Салле де Этац танхимын засварын ажил 2031 онд дуусна.
Сүүлийн жилүүдэд Луврын музейн ачаалал хэт нэмэгдэж, дэд бүтэц нь доголдож байгаа нь музейн үзмэрүүдийг сэвтээх магадлалтай болжээ.
Учир нь Луврын музейд өдөр бүр 30 орчим мянган зочид ирдэг бөгөөд тэдний 80 хувь зөвхөн Леонардо да Винчигийн гайхамшигт сод бүтээл "Жокондо" Мона Лизаг үзэхээр ирдэг зорьж байна. Ирсэн зочид Мона Лиза хадгалагдаж буй Салле де Этац танхимд саатаж, зураг авах зэрэгт дунджаар 50 секунд зарцуулдаг гэжээ.
Салле де Этацыг засварлаж Мона Лизаг шинэ танхимд шилжүүлснээр хүмүүсийн төдийлөн анзаардаггүй бусад шилдэг уран бүтээлүүд ч бусдад анзаарагддаг болно хэмээн музейн захирал Дес Карс мэдэгджээ. Луврын музейн захирал Дес Карс мэдэгдэлдээ, "хүмүүс өнөөг хүртэл уран зураг, гайхамшигт бүтээлүүдийг ойлгодоггүй нь биднийг үйл ажиллагаандаа эргэлзэхэд хүргэдэг" гэжээ. Учир нь Луврын музейг үзэхээр ирэх зочдын 80 хувь нь зөвхөн Мона Лизаг үзэхээр ирж бусад гайхамшгийг зүгээр л орхиод гардаг байна.
Луврын музейд 16-р зууны үеийн сод бүтээл Мона Лизагаас өөр 35 мянга орчим урлагийн гайхамшигт үзмэрүүд хадгалагдаж байдаг.
Америкийн 35 дахь Ерөнхийлөгч асан Жон Кеннеди Францад хийсэн айлчлалынхаа үеэр "Амьдралдаа ядаж нэг удаа Луврын музейг заавал үзэх хэрэгтэй" юм байна гэж хэлж байжээ.









