



















Монгол Улс, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хооронд “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-ийг 2019 онд байгуулсан. Энэхүү хэлэлцээрийг эрчимжүүлэх цахим уулзалтыг 04 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулж итгэмжлэгдсэн ААН-ийн хөтөлбөрийн өнөөгийн байдал, хүндрэлтэй асуудал хөтөлбөрт хамрагдах ААН-д үзүүлэх хөнгөлөлтийн талаар харилцан танилцуулж, холбоо баригчдаа томиллоо. Мөн 04 дүгээр сарын 10-ны дотор итгэмжлэгдсэн ААН-ийн хөтөлбөрт хамрагдсан ААН-ийн нэрсийг албаны шугамаар солилцож, хоёр орны гаалийн байгууллага хооронд 2019 онд байгуулсан “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийг харилцан хүлээн зөвшөөрөх” хэлэлцээрийг 05 дугаар сарын 01-ний өдрөөс албан ёсоор эхлүүлж, олон нийтэд албан ёсны цахим хуудсаар дамжуулан нээлтээ хийж, мэдэгдэл гаргахаар тохиролцлоо.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.

Хуралдааныг Монголын талаас ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, БНХАУ-ын ГЕГ-ын Аж ахуйн нэгжийн менежмент, бүрдүүлэлтийн дараах тасгийн дэд дарга нар даргалав.
Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр хоёр орны Гаалийн байгууллага итгэмжлэгдсэн ААН-ийн хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн экспорт, импортын бүрдүүлэлтийг хялбаршуулж, гаалийн шалгалт хийхдээ нэн тэргүүнд хийх, урьдчилан мэдээлэл солилцох зэргээр хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг түргэвчлэн, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацаа, зардлыг бууруулах хүлээлттэй байна.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар











