



















Анх 1998 оны 10-р сарын 24-ний өдөр БНСУ-ын Ойн ерөнхий газар нь Монгол Улсын Байгаль орчны яам (одоогоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам)-тай хамтран ойн салбарын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 25 жилийн турш хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллаж байна. Тодруулбал 2007 оноос хэрэгжиж эхэлсэн Монгол-Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төсөл нь хоёр орны засгийн газраас санаачилсан анхны хамтын ажиллагааны төсөл бөгөөд Монгол улсын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, шар шороон шуургыг бууруулах, Хот суурины газрын ногоон орчныг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор хэрэгжиж эхэлсэн.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон нь холимог ойтой өндөр уулаар хүрээлэгдсэн онцлогтой газар бөгөөд түймрийн өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарагддаг, жилд дунджаар 5-аас доошгүй удаагийн ойн түймэр гардаг, олон удаагийн давтамжит түймэрт өртөж доройтсон ойг нөхөн сэргээх шаардлагатай газар юм. Иймээс түймэрт өртөж доройтсон ойг унаган ургамлаар нь нөхөн сэргээх ойжуулалтын ажлыг 630га талбайд хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгөх, ойжуулалтын ажлыг хялбарчлах шинэ технологи нэвтрүүлэх ажлууд хийгдсээр байна.
Мөн 2023 онд Дулаан мэдрэгч камер, чанга яригчтай DJI Mavic3 Thermal дрон, гал унтраах хувцас хэрэгслийн иж бүрдэл 10ш, HS-1300PFE маркийн ойн түймэр унтраах зориулалттай машиныг орон нутагт хүлээлгэн өгч, энэ онд ойн түймрийн хяналтын камертай цамхаг, түймрийн хяналтын өрөөг тохижуулах, ойн түймэр унтраах сайн дурын анги байгуулах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Эх сурвалж: Ойн Газар












