
Монгол төрийн далбаа нь нийт ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөө, түүх соёлын дархлаа, бахархлын тод илэрхийлэл юм. Монгол далбаа нь Монгол Улсыг төлөөлөх төрийн гол бэлгэ тэмдэг бөгөөд тусгаар улс гэдгийг дэлхий нийтэд баталгаажуулдаг.
Монгол төрийн далбаа нь хөх, улаан, хөх гэсэн гурван босоо судлаас бүрдэнэ.
Хөх өнгө нь тэнгэрийг бэлгэдэж, тэнгэр үзэл, эрх чөлөөт нүүдлийн соёлыг илэрхийлнэ.
Улаан өнгө нь хүч чадал, гал дөл, эх оронч үзлийг илтгэнэ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
2008 оноос эхлэн жил бүрийн Долоодугаар сарын 10-ныг “Монгол далбааны өдөр” болгон улсын хэмжээнд тэмдэглэж байна. Энэ өдөр нь Монгол төрийн тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон далбаагаа хүндэтгэн мандуулж, иргэн бүр төрийнхөө туганд хүндэтгэл үзүүлэх, түүх соёлоороо бахархах өдөр юм.
Энэ нь залуу хойч үедээ эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, эх оронч хүмүүжил олгоход чухал нөлөөтэй гэж үзсээр ирсэн билээ.










