БНХАУ-ын Ляньюньган хотноо 2025.07.02-ны өдрөөс 04-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол Улс, БНХАУ-ын Гаалийн байгууллагын хамтарсан шалгалтын ажлын хэсгийн 11 дүгээр хуралдаанд Монгол Улсын гаалийн байгууллагын албан хаагчид оролцлоо.

✅Тус үйл ажиллагаанд Гаалийн ерөнхий газрын Хяналт бүрдүүлэлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваасүрэн тэргүүтэй 5 төлөөлөгч, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Боомтын хяналт, шалгалтын газрын орлогч дарга Дун Хуй тэргүүтэй 8 төлөөлөгч болон ажлын хэсгийн 13 гишүүн хуралдлаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
✅Монгол Улсын болон БНХАУ-ын гаалийн байгууллагын хамтарсан шалгалтын ажлын хэсгийн аравдугаар хуралдааны Протоколын хэрэгжилт, манифест солилцох ажлын явц, цахим мэдээлэл дамжуулах шинэ системд шилжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
✅"Монгол Улсын гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын хил дамнан авто замаар тээвэрлэгдэж буй зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналт, шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх” туршилтын төлөвлөгөөний төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар










