Монгол Улс, БНХАУ-ын хилийн гаалийн байгууллагын холбоо баригч дарга нарын хуралдаан 10 дугаар сарын 22, 23-ний өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

🔹Хуралдаанд Монголын талаас Гаалийн ерөнхий газрын Хяналт, бүрдүүлэлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид, БНХАУ-ын талаас Хөх хотын гаалийн дэд дарга, БНХАУ-ын холбоо баригч дарга Ванг Хуа тэргүүтэй төлөөлөгчид 14 асуудлаар харилцан санал солилцож, протоколд гарын үсэг зурлаа.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
🔹БНХАУ-ын Хөх хотын гаалийн дарга Жан Янь Монгол Улсын гаалийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан цаашид Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтоор нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн хяналт, шалгалт, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
🔹Мөн талууд гаалийн байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлж, хяналтыг үр дүнд хүргэх зорилгоор хамтарсан сургалт, дадлагын ажлууд зохион байгуулахаар тохиролцлоо.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар











