



















Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Азийн хөгжлийн банктай хамтран Монгол Улс дахь Жендэрийн олон улсын хөгжлийн түншлэгчдийн уулзалтыг өнөөдөр (2025.11.18) зохион байгууллаа.

✅Тус уулзалтын зорилго нь Хууль зүй, дотоод хэргийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ахиц дэвшил, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд энэхүү уулзалтад Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яамны газар, хэлтсийн удирдлага, жендэрийн салбар зөвлөлийн гишүүд, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газар, НҮБ-ын төрөлжсөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцов.
✅Уулзалтыг нээж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш нар үг хэлсэн бол ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Эрдэнэбулган чиглүүлэн, арга зүйгээр хангав.
✅Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар хэлсэн үгэндээ, Бид өнөөдөр жендэрийн тэгш байдлыг “эмэгтэйчүүдийн асуудал” хэмээн хязгаарлаж ойлгох үе ард үлдсэн, харин хүйсээс үл хамааран төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах, ялгаварлан гадуурхахгүй орчныг бүрдүүлэх, хүн бүрийн эрх, эрх чөлөөг хамгаалах төрийн үүргийн тухай ойлголт юм.
Хууль зүй, дотоод хэргийн салбарын зүгээс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, бодлогыг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө ахиц дэвшлийг гарган гарган ажиллаж байна. Өнөөдрийн уулзалт бол зөвхөн танилцуулга, санал солилцох арга хэмжээ биш, хамтын хөгжил, итгэлцэл, түншлэл, хариуцлагыг шинэ шатанд гаргах боломж гэж үзэж байна гэлээ.
✅Өнөөдрийн Түншлэгчдийн уулзалтаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилт: Хууль зүй, дотоод хэргийн салбарын хууль тогтоомж дахь шинжилгээ”, “Хууль зүй, дотоод хэргийн салбарын 2 дахь шатны жендэрийн бодлогын төслийн танилцуулга”, “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”, “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” зэрэг сэдвээр оролцогчид мэдээлэл авч санал солилцлоо.
Эх сурвалж: Хууль зүй, Дотоод хэргийн яам











