Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
2026-06-30 22:00
ГЕГ: 2025 оны эхний 3 сарын дүнгээр экспортод 3013.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан байна.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 2685.6 сая ам.доллар буюу 89.1 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 169.9 сая ам.доллар буюу 5.6 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 35.7 сая ам. доллар буюу 1.2 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.0 хувийг эзэлж байна. Мөн манай улс эхний 3 сарын байдлаар 0.07 мянган тонн ямааны самнасан ноолуур, 1.9 тонн алт экспортолжээ.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар













