



















Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотноо НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн 7 дугаар чуулган үргэлжилж байна. Өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар “Хаягдал ус-шийдэл болох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт тусгай зочноор уригдан оролцож, хаягдал усыг нөөц болгох, дахин ашиглах уриалга дэвшүүллээ.

Тэрбээр Монгол Улсын усны эмзэг байдлыг дурдан усны нөөц урт хугацаанд 7 орчим хувиар буурсан, харин мөсөн голын ууршилт 80 жилийн хугацаанд бараг 70 хувьд хүрснийг онцоллоо. Улмаар хаягдал ус нь бохир ус биш ганд тэсвэртэй байдал, үйлдвэрлэл, хүнсний хангамжийн нөөц эх үүсвэр болохыг тэмдэглэн хэллээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Сайд уриалгадаа “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг даргалагч, зохион байгуулагч орны хувиар Монгол Улс тойрог усны асуудлыг Гандуу бүсийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд ус ба газрын менежментийг хөхүүлэн дэмжих санаачилгын хүрээнд хэлэлцэх бөгөөд хөтөлбөрийн цөмд тусгах төлөвлөгөөтэй ажиллаж” байгаа тухай танилцуулав.
Үргэлжлүүлэн “Инноваци хөгжүүлэх, чадавхи бэхжүүлэх, нэгдсэн шийдлийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр хаягдал усыг хуурай гандуу, эмзэг бүс нутгийн ард иргэдийн амьдралын чанарыг бэхжүүлэх, тэсвэртэй байдлыг сайжруулах, тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүч, нөөц боломж болгох боломжтой. Бохир ус бол хаягдал биш харин боломж дүүрэн нөөц юм. Монгол Улс эдгээр боломжийг дэлхий даяар өргөжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллахдаа бэлэн” хэмээн уриаллаа.










