Их Британийн “Charities Aid Foundation" хүмүүнлэгийн байгууллага улс орнуудыг хэр өгөөмрөөр нь жагсаасан “World Giving Index 2024” тайлангаа танилцууллаа. Дэлхийн 145 улс орны 145,000 гаруй хүмүүсийг хамруулсан тухайн жагсаалтад Монгол Улс 29 дүгээрт эрэмбэлэгдлээ.
Харин хамгийн өгөөмөр улсаар Индонез улс нэрлэгдэж, Польш улс жагсаалтын сүүлийг мушгилаа.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Улс орнуудыг өгөөмөрөөр нь жагсаахдаа ард түмэн нь буяны байгууллагад хэр хандив өгдөг, сайн дурын ажилд хэр идэвхтэй оролцдог болон зовж зүдэрсэн танихгүй хүнд тусалдаг эсэх зэрэг шалгуурыг тавьжээ.
“Charities Aid Foundation” байгууллагын мэдэгдсэнээр, 2024 онд дэлхий нийтээрээ энэхүү индекс өссөн байна. Ялангуяа Африкийн улс орнуудын ард иргэд өглөг өгч, сайн үйлсийн ажилд оролцох нь мэдэгдэхүйц нэмэгджээ.











