



















Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар тэргүүтэй Засгийн газрын баг бүрэлдэхүүн өнөөдөр Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж байна. Ерөнхий сайдын ажлын айлчлал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин, хамт олны төлөөлөлтэй хийх уулзалтаар эхлэв.

Уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Даваадалай, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, тус үйлдвэрээс төрсөн Хөдөлмөрийн баатар, гавьяатууд болон албаны зочид, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлага, хамт олны төлөөлөл, хэвлэл мэдээллийн баг бүрэлдэхүүн оролцлоо.
Ерөнхий захирал Г.Ёндон уулзалтын үйл ажиллагааг нээж, хэлсэн үгэндээ, “Тэртээ 1970-аад оны эхээр тухайн үеийн Монгол, Зөвлөлт хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Эрдэнэтийн Овоо ордыг ашиглах, уг ордыг түшиглэн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр байгуулах тухай түүхэн ач холбогдолтой шийдвэрүүд хэрэгжиж эхэлсэн юм. Тэр цаг үеэс бүтээн байгуулалтын их түүчээ өрнөж, Ази тив төдийгүй дэлхийд тооцогдох уулын баяжуулах үйлдвэрийг барьж байгуулсан нь эдүгээ ч үр шимээ Монголчуудад хүртээсээр буйг онцолж, энэ түүхэн бүтээн байгуулалт нь манай орны аж үйлдвэржилт, уул уурхайн салбарын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа” хэмээн тэмдэглэсэн. Тэрээр, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа шат дараатай нэмэгдүүлсний үр дүнд 2024 онд 41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонн хүдэр боловсруулсан нь үйлдвэрийн түүхэн дэх дээд амжилт боллоо. Валютын орлого бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж, 2024 онд 1.1 тэрбум ам.долларыг Монгол банканд төвлөрүүлсэн нь улс орны эдийн засгийн үзүүлэлтэд ихээхэн тус дэм болж байна. Эрдэс баялгийн нөөцөө өсгөх хөтөлбөрийн үр дүнд Эрдэнэт үйлдвэр 55 жил эдийн засгийн үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлж, зэсийн баяжмалаа хөрөнгийн биржээр арилжаалж эхэлсэн зэрэг ололт амжилт, цаашдын зорилго, зорилт болон үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийн талаар Ерөнхий сайдад дэлгэрэнгүй танилцууллаа.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар, “Монгол Улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүч, түүчээ болсон Улсын Баатар үйлдвэрийн уурхайчид, үе үеийн хөдөлмөрийн зүтгэлтэн, хамт олон та бүхэнтэй, 20 дугаар зууны Монгол орны хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой” хэмээн мэндчилгээндээ тодотгож, уурхайчдын оруулж буй тэрхүү үнэтэй хувь нэмрийг Засгийн газрын нэрийн өмнөөс өндрөөр үнэлж, талархал илэрхийлье, гэсэн юм. Ерөнхий сайд үргэлжлүүлэн, “Өнөөдөр ч Монгол Улсын үндэсний баялгийн санг арвижуулж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг нийт ард иргэд, ирээдүй үедээ тэгш хүртээмжтэй хуваарилахад тус үйлдвэрийн гүйцэтгэж буй үүрэг оролцоо өндөр. Өөрөөр хэлбэл, үндэсний баялгийн санд хуримтлагдаад буй 1.2 тэрбум ам.долларын зонхилох хэсгийг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид бүрдүүлээд байна. Дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямралын нөлөөгөөр манай улсын эдийн засагт учирч буй сорилт, хүндрэлийг даван туулахад Эрдэнэт үйлдвэр том түшиг тулгуур төдийгүй хөгжлийн хөрөнгө оруулалтыг босгох эх уурхай болон ажиллаж байна” гэж онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудын үр ашиг, засаглалыг сайжруулах зорилгоор бүтэц бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох, үр ашиггүй зардлыг хэмнэх, ашиг орлого нэмэгдүүлэх чиглэл баримтлах албан даалгавар гарган хэрэгжүүлж байна. Энэ үүрэг даалгаврын хэрэгжилтийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж байна, гэж Ерөнхий сайд ажлын айлчлалын зорилгоо уулзалтын үеэр онцолсон. Тэрээр баг бүрэлдэхүүний хамт Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын өргөтгөл болон “Оюут”-ын орд газартай танилцах юм.
Уулзалтын үеэр Эрдэнэт үйлдвэрийн хамт олны төлөөлөл Ерөнхий сайд Г.Занданшатар болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нарт хандаж асуулт тавьсан. Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны талаар цаашид баримтлах бодлого, залуу ажилтнуудыг гадаадад сургах зардлыг нэмэгдүүлэх, хүний нөөц, уул уурхайн салбарт мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг санал хүсэлт, асуултад Ерөнхий сайд хариулт өгч, ажилтнуудаа дэмжсэн хүний хөгжлийн бодлого боловсруулан, дээрх асуудлуудыг шийдвэрлэж ажиллахыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад үүрэг болголоо.
М.БАЛЖИННЯМ
ФОТО Ш.ЛХАМСҮРЭН










