



















Монгол Улсад олон жил ажиллаж, амьдарсан Вьетнам улсын иргэн нутаг буцахын тулд манай улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарахыг завдсан хэргийг шүүх хянан хэлэлцэж, нэг жилийн хорих ял оноох шийдвэрийг гаргажээ.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Н.В.Х нь 2024 оны арваннэгдүгээр сарын 09-ний орой 19 цаг 20 минутын орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр Хилийн цэргийн дугаар ангийн хариуцсан чиглэл, хилийн дугаар тэмдгийн зүүн талаар 250 метр газраар Монгол Улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу боомт бус газраар явганаар Монгол Улсаас хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарах гэж байжээ. Хэрэг явдал гарсан шөнө үүрэг гүйцэтгэж байсан хилчид хяналтын камерын тусламжтайгаар тухайн этгээдийг явганаар хил гарахаар гүйж явахад нь илрүүлсэн байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэхүү хууль бус үйлдлийг хилчид илрүүлсэний дараа шууд хуулийн байгууллагад шилжүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ. Ингээд тухайн этгээдийн хэргийг шүүх хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдүүлэх шийдвэрийг гаргасан байна.











