



















Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат говь нутгийн хүчтэнүүдийн манлай болсон Монгол улсын Хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит хүчит бөхийн барилдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн Улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдааныг Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Манлай сумын ЗДТГ, Хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж байна. Барилдаанд өнөө цагийг өнгөлж буй Улсын арслан, заан, харцага, начин зэрэг улсын цолтой бөхчүүд манлайлан зодоглож байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.

“Дэнж нь хотойхгүй бол Дэмүүл хүү унахгүй ээ” гэж хориодхон насандаа хэлж Монгол бөхийн хүч, ид хавыг гайхуулан барилдаж байсан Хурц арслангийн нэрэмжит барилдааныг үзэж сонирхохоор Өмнөговьчууд, бөх сонирхогчид хуран цуглаад байна.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар








.jpg&w=3840&q=75)





