
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.17) Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар чуулганы хуралдааныг нэвтрүүлэх, мэдээлэх харилцааг хэт ерөнхий хуульчилсан бөгөөд уг зохицуулалтууд нь хэлэлцүүлгээс гарсан шийдвэр, санал хураалтын үр дүнг иргэдэд мэдээлэх бус нэвтрүүлэх, албан хэрэг хөтлөх, тэмдэглэлийг хадгалах шинжтэй байна хэмээн төсөл санаачлагч үзэж байна.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн...гэж”, Хорин гуравдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэг, түүний үр дүн, төлөөллийн бүрэн эрхийг хэрэгжүүлж буй гишүүний саналыг иргэдэд ил тод, нээлттэй мэдээлж байх нь төрийн үүрэг гэдгийг тодотгож өгсөн. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны чухал ач холбогдолтой хэсэг буюу хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүн, гишүүн бүрийн саналыг тухайн өдрөө товч мэдээлэл хэлбэрэ

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, ..., төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Хорин гуравдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж, Хорин долдугаар зүйлийн 7-д “Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ...” гэж зааснаар Улсын Их хурлын нээлттэй, ил тод байдал сайжрах, сонгогчид ил санал хураалтаар шийдвэрлэсэн асуудлын үр дүнг богино хугацаанд авах, өөрийн сонгосон гишүүний байр суурь, өгсөн саналыг мэдэх эрхийг баталгаажуулж ард түмний засаглах эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэхээс гадна иргэдийн төрд итгэх итгэлд эергээр нөлөөлнө гэж үзжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.











