



















Тайландын зүүн өмнөд хэсэгт орших Чонбури мужийн далайн эрэг дээрх Паттая хотын нэгэн худалдааны төвөөс хулгай хийж байсан 52 настай Монгол улсын иргэн Б-г Паттаягийн цагдаагийн газар саатуулаад байна.
Иргэн Б-г сэжиглэн удаан ажигласан худалдааны төвийн хамгаалагч түүнийг саатуулсан бөгөөд хулгай хийсэн нь нотлогдсон тул цагдаагийн байгууллагад дуудлага өгөн баривчлуулжээ.
Иргэн Б-ийн түрж явсан чемоданаас гарч ирсэн нийт 26,000 тайланд батын үнэтэй 12 брэндийн цамц, 2 ширхэг цүнхийг хураан авсан гэлээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Хамгаалагчийн мэдээлснээр иргэн Б нь удаан хугацаанд брэндийн дэлгүүрүүдээр чемоданаа түрэн тойрон алхасаар байсан бөгөөд зарим бараанууд гэнэт алга болсныг ажиглаж, сэжиг төрөн түүнийг дагасан юм байна.
Хамгаалагч иргэн Б-ийн хувцсыг шалгахад ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Тиймээс түүний түрж явсан чемоданыг шалгахад ч мөн сэжигтэй зүйлгүй байжээ. Гэхдээ хамгаалагч түүнийг хулгай хийсэн гэдэгт итгэлтэй байсан тул нарийвчлан шалгахад түүний чемоданд нүдэнд үл анзаарагдах нууц тасалгаа байгааг олж илрүүлсэн байна.
Тус тасалгаанаас хулгайлагдсан бараанууд гарч ирсэн бөгөөд энэ үед сэжигтэн зугтахыг оролдсон ч хамгаалагч түүнийг самбаачлан зогсоож, цагдаад дуудлага өгөн хүлээлгэж өгсөн байна.










