
Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, УОК-ын даргын 3-р албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сэлэнгэ аймагт ажиллалаа
Сэлэнгэ аймаг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 70 МВт-ын ДЦС-ыг 9-р сард ашиглалтад оруулж байгаа нь бүс нутгийнхаа эрчим хүчний дэд бүтцийг шийдэж чаджээ. Энэ нь бусад аймгуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүч, дулааны асуудлаа шийдэж болохуйц томоохон жишиг болж байна.
Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Аймгийн хувьд:
- Намрын ургац хураалтад шаардлагатай 10-12 мянган тн шатах тослох материалын нөөц бүрдүүлэх,
- Сүхбаатарын суманд үерийн далан барихад шаардлагатай 26 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэх,
- Хүдэр суманд обьектын болон ой, хээрийн түймэр зонхилон тохиолддог учраас Эрэн хайх, аврах салбарыг Гал түймэр унтраах, аврах анги болгон өргөжүүлэх,
- Бугант, Түнхэл тосгонд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг асуудлыг хөндлөө.









