



















Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сургалт, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах зорилгоор 2024 онд Монгол улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгуулсан.
Хамтын ажиллагааны хэрэгжилтийн явц, 2025 ондоо хэрхэн хамтарч ажиллах чиглэлээр санал солилцохоор 2025.04.18-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, холбогдох газрын дарга нар Монгол улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяаг хүлээн авч уулзлаа.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Өнгөрсөн онд хамтын ажиллагааны хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, салбарын мэргэжилтэн, албан хаагчдыг сургах, туршлагажуулах, талуудын үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээллийг даатгуулагч, бизнес эрхлэгчдэд түгээх, сурталчлах, мэдээллийн ил тод, нээлттэй тогтолцоог бий болгох чиглэлээр ажилласан байна. Энэ онд дээрх ажлуудаа үргэлжлүүлэхээс гадна Судалгаа, Пи-арын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар










