Монгол Улсын Зам тээврийн яам болон БНСУ-ын Дуньян их сургууль нь Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2024 оны наймдугаар сарын 02-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Уг санамж бичигт үндэслэн төмөр замын салбарын оюутнуудад боловсрол, мэргэжил, соёлын арга хэмжээ зохион байгуулахаар хоёр тал хамтын ажиллагааны гэрээг (2024.12.17) байгууллаа.
Уулзалтын үеэр ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэхдээ "Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 12 дугаар сарын 14-нд тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан" гэдгийг онцлов. Мөн монгол оюутнуудыг суралцах хугацаандаа мэргэжлийн дадлага авах боломжоор нь хангаж өгөхийг хүсэв.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Дуньян их сургуулийн зүгээс эхний ээлжинд 30 хувийн тэтгэлэг олгох бол TOPIC-ийн 3-4 дүгээр түвшний оюутнуудад 50 хувийн тэтгэлэг өгнө гэдгээ хэлэв. Харин II-IV курсын оюутнуудад хэлний онооноос үл хамаарч 40 хувийн тэтгэлэг олгох юм байна. Мөн сургалтын амжилтыг харгалзаж улирал бүр 500 мянгаас 1 сая хүртэлх вонын тэтгэлэг авах боломжтой гэнэ.
Одоогийн байдлаар тэтгэлэгт хөтөлбөрт 10 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна.










