“Монголын төмөр зам” ТӨХК нь 2008 оны 3-р сард үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш түүхэндээ анх удаа илчит тэргүүдээ их засварт оруулж, ашиглахад бэлэн болгоод байна. Тодруулбал “CKD4b” загварын MR2304, 2305 илчит тэргүүд БНХАУ-д их засварт орсны дараа Монгол Улсын хилээр орж ирлээ. “Монголын төмөр зам” ТӨХК нь өөрийн эзэмшлийн илчит тэргүүдийг 2009–2012 онуудын хооронд худалдан авсан ба өнөөдрийг хүртэл төлөвлөгөөт их засварт хамруулаагүйн улмаас 2023 оны байдлаар бүх илчит тэрэг засварын гүйлт хэтэрсэн, техникийн гэмтэлтэй, ашиглах боломжгүй сул зогсож байв. Компанийн зүгээс шуурхай арга хэмжээ авч 2024 онд илчит тэргүүдийг их засвараас хүлээн авч тээвэрт оролцуулахад бэлэн болоод байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️










