Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний түүхт 86 жилийн ой, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 16 жилийн ой тохиож буй энэ онд тус компанийн хамт олон ажил үйлсээрээ манлайлж Монгол Улсын “2024 оны шилдэг төрийн өмчит аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа.
Энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нийт хамт олондоо халуун баяр хүргэе!

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
“Монголын төмөр зам” ТӨХК нь хөрш орнуудын төмөр замын хөгжил, дэвшилтэй уялдсан төмөр замын сүлжээг бий болгох эрхэм үйлсэд тэмүүлж, улс орны эдийн засгийг хүчирхэгжүүлэх төмөр замын салбарт тэргүүлэх хувь нэмрээ оруулах зорилт тавин 2025 оноо угтаж байна.










