Украины дроны довтолгоонууд ОХУ-ын нисэх онгоцны буудлуудад эмх замбараагүй байдал үүсгэж, Москваг зорьдог гол буудлуудын олон арван нислэг цуцлагдаж, хойшлогдсоноос хэдэн мянган зорчигч урт дараалалд зогсож эсвэл шалан дээр унтахад хүрсэн тухай Оросын хэвлэлүүд мэдээллээ.
Оросын хэвлэлүүдийн нийтэлсэн бичлэг, зурагнуудад ОХУ-ын хамгийн томд ордог Москвагийн Шереметьевогийн нисэх буудлын шаланд дээр унтаж буй зорчигчдыг харуулсан байна.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны мэдээлснээр, шөнийн турш нийт 117 дроныг сөнөөсөн бөгөөд үүнээс 30 нь Москвагийн бүс нутагт устгагдсан аж. Үүнээс өмнөх өдөр 172 дрон сөнөөсний 30 нь мөн Москвагийн орчимд байсан байна.
ОХУ-ын иргэний нисэхийн алба болох Росавиация шөнийн цагаар Москвагийн гол нисэх буудлууд болох Шереметьево, Внуково, Домодедово болон Жуковскийн нислэгүүдэд түр хугацаанд хязгаарлалт тогтоогоод байгаа аж.
Оросын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Европ руу нисэх нислэгүүд цуцлагдсаны улмаас ОХУ-ын алс дорнодод хэдэн мянган хүн гацсан бол Санкт Петербургаас Москва руу зорчигчдыг буцаахын тулд нэмэлт галт тэрэг гаргажээ.










