Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн үргэлжилж байна. Тухайн тэмцээнийг Солонгос, Швейцар, Франц зэрэг улсад цувралаар зохион байгуулж буй бөгөөд тун удахгүй Америк, Канад улсад үргэлжлэх юм.
Дэлхийн 25 орны 120 гаруй тамирчид хурд болон техник гэсэн хоёр төрөлд өрсөлдөж, монголын тамирчид үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. Тухайлбал, ОУХМ Ч.Мандахбаяр Швейцар улсад болсон Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Н.Сэлэнгэ алтан медаль хүртсэн бол Франц улсад болсон тэмцээнээс Н.Сэлэнгэ болон Ч.Мандахбаяр нар алт, Н.Хэрлэн хүрэл медаль тус тус хүртжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Ийнхүү одоогоор зохиогдоод буй мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах гурван тэмцээний нийлбэр дүнгээр эрэгтэй ангилалд Ч.Мандахбаяр хоёрдугаарт, Н.Хэрлэн дөрөвдүгээрт, эмэгтэй ангилалд Н.Сэлэнгэ нэгдүгээрт бичигдсэн амжилттай байна.
Монголд мөсөнд авиралтын тамирчин бэлтгэх мэргэжлийн багш, дасгалжуулагч, бэлтгэлийн байр байхгүй бөгөөд салбарын яам нь ч тухайн спортод ач холбогдол өгдөггүй гэжээ. Гэтэл спортын салбараас мартагдсан тухайн төрөлд монгол тамирчид дэлхийд тэргүүлж байна.











