



















“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон 2024 онд компанийн үйл ажиллагааны хүрээнд гаргасан амжилт, ололт, тулгамдсан асуудал, төмөр замын тээвэрлэлтийн салбарт шинээр нэвтрүүлсэн техник, технологи, мэргэжлийн ур чадварын дэвшилтэт байдал, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон ирэх онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг хэлэлцэх тайлангийн хурал зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон өнгөрч буй 2024 оныг компанийн түүхэнд тэмдэглэгдэх ололт амжилтаар үдэж буйг онцлон дурдав. Тус компанийн санхүүгийн үйл ажиллагааны жилийн эцсийн гүйцэтгэлийн эерэг үзүүлэлтэд үндэслэн идэвх санаачилга гарган, үр бүтээлтэй ажилласан албан хаагчиддаа Үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэснийг мэдэгдлээ.
Мөн энэ үеэр хамт олноо манлайлан ажилласан дараах ажилтнуудад Монгол Улсын Засгийн газар болон салбарын нэрэмжит шагнал гардуулав.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Оюуны өмчийн газрын “Хүндэт өргөмжлөл”
Машин механизмын инженер М.Шинэбаатар
“Хүндэт төмөр замчин” цол тэмдгээр
Механик инженер Б.Эрдэнэ-Оргил
Бригадын дарга С.Баатар
Замчин Т.Хундалай
Зөрлөгийн дарга Д.Гантөмөр
Өртөөний жижүүр Я.Дамдиндорж
Бригадын дарга Ч.Боролзой
Зүтгүүрийн машинч Л.Насанбаатар
Зам, тээврийн яамны “Хүндэт жуух бичиг”
Технологи хариуцсан инженер Ц.Энх-Амгалан
Автын механик Г.Галбадрах
Үйлчилгээний ажилтан Б.Мөнхжаргал
ДХАнгийн дарга Г.Анарболд
Механизмын машинч Б.Дөлгөөн
Хэсгийн мастер Б.Бат-Өлзий
Сангийн яамны “Хүндэт жуух бичиг”
Нягтлан бодогч Д.Энхтайван
Эрчим хүчний яамны “Хүндэт жуух бичиг”
Цахилгааны монтёр М.Энх-Эрдэнэ
Авто тээврийн тэргүүний ажилтан
Калмарын оператор С.Отгонбаяр
Монгол Улсын Эрчим хүчний тэргүүний ажилтан
Цахилгааны монтёр З.Алтан-Эрдэнэ нарыг тус тус шагналаа.










