МҮХАҮТ-ын захирал асан Т.Дүүрэнг суллалаа. Т.Дүүрэнгийн өмгөөлөгч түүнд оноосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу батлан даалтад гаргах хүсэлтийг өчигдөр шүүхэд ирүүлсэн байжээ. Тэгвэл шүүхээс энэ хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэж ийнхүү сулласан гэж эх сурвалж мэдээллээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Т.Дүүрэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд баривчлагдан цагдан хоригдсон юм. Ингэхдээ түүнийг сайдаар ажиллаж байсан улстөрчтэй хамтарч төслийн 2.1 тэрбум төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. Улмаар прокуророос цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлснээр шүүхээс өнөөдрийг хүртэл цагдан хориод байлаа.
Түүнийг хоригдох хугацаанд танхимын шинэ Ерөнхийлөгч Л. Төр-Од нь Гүйцэтгэх захирлыг өөр хүнээр томилсон байдаг.











