МАН-ын зодооны улмаас Улстөрийн намгүй болох санаархлыг Г.Занданшатарын тал гаргаж эхэлжээ. УИХ-ын гишүүдэд “намгүй төрийн төлөө” гэсэн бичиг ирж, уриалж байгаа талаар УИХ-ын гишүүн А.Ундраа бичсэн байна. Улстөрийн намгүй бол иргэд эвлэлдэн нэгдэж дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болж нэг бол хаант засаглал эсвэл цэргийн дэглэмт улс болдог жамтай. Улстөрийн намууд төлөвшиж, бодлогын институц болж чадснаао парламентын засаглал удам бэхждэг байтал хаант болон цэргийн дэглэмийг бий болгох санаархлууд илэрхий гарч ирээд байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

Урьд өмнө 2025.10.02-нд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Хэрлэн, Б.Заяабал, Д.Энхтүвшин, З.Мэндсайхан нар МАН-аасаа гарах талаар хөндөж эхэлсэн байдаг. Үүнээс үзэхэд Г.Занданшатарын талынхан улстөрийг намгүй болгох санаархал нь аль дээрээс хойш цухалзаж, МАН-аа байтугай бусад намуудаа тарааж эхлэхээр ажиллаж буй ажээ.











