
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Хяналт шалгалтын газрын дарга С.Лхагвадорж болон холбогдох мэргэжилтнүүд 2025 оны 12 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт ажиллаж, нийгмийн даатгалын сангийн орлогыг төлөвлөгөөг биелүүлэх, шимтгэлийн өр барагдуулах ажлыг эрчимжүүлэх, олгохоор хүлээгдэж буй ажилгүйдлийн тэтгэмжийн санхүүжилт, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх гарц шийдлийг олох болон бусад тэтгэвэр тэтгэмжийн цаг хугацаанд олгох асуудлын талаар чиглэл өглөө.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Нийгмийн даатгалын байгууллага нь 2025 оныг “Даатгуулагчийг дэмжих, Нийгмийн даатгалын шимтгэлийг өрийг барагдуулах” жил болгон зарласан. Тиймээс зорилтод жилийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлж, иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд олгоход анхаарах, шимтгэлийн өрийг барагдуулахдаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, ажил олгогчийн банкан дахь харилцах дансыг нээх, аль болох хаахгүй ажиллах талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга үүрэг болголоо.










