
Нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ зорилтын хүрээнд нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг https://portal.ndaatgal.mn/-ээр цахимаар илгээх системийн хөгжүүлэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд ажлын хэсэгт танилцууллаа.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал Системийн хөгжүүлэлтийн явцтай танилцаж, иргэд ашиглахад илүү энгийн, хялбар байдлаар хөгжүүлэлт хийхийг зөвлөлөө.
Нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээ цахим болох тусам иргэд, даатгуулагч, ажил олгогч, харилцагчдад төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх боломж бүрдэх юм.











