Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өнөөдөр 10:00 цагт эхлэх товтой байсан. Хуралдаанаар “Туулын хурдны зам” төсөл зэрэг нийт 22 асуудлыг хэлэлцэхээр товлосон. Тэгвэл Ардчилсан намын бүлгээс хойшлуулах хүсэлт гаргасны дагуу хуралдааныг түр хойшлуулсан тухай НИТХ-ын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
АН хэлэлцэх асуудлын жагсаалтаас зөвхөн Туулын хурдны замын асуудлыг хасах санал гаргасан бөгөөд хурлыг хойшлуулах санал гаргаагүй тул бусад тулгамдсан асуудлаа хэлэлцэх ёстой гэж үзэн МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдааныг товлосон цагт нь эхлүүлэхийг шаардсан.
Улмаар НИТХ-ын XI ээлжит бус хуралдаан 17:00 цагт эхэлж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 93 хувийн саналаар дэмжиж, НИТХ-ын XI ээлжит бус хуралдаан түр завсарлалаа. НИТХ-ын дарга А.Баярыг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, хууль журмын дагуу ажлаа явуулаагүй гэж төлөөлөгчид дүгнэлээ.












