Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2025.04.09-ний өдөр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Баянзүрх нэг зүрх төв, “Технож бизнес инкубатор төв” төрийн бус байгууллагатай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаарх сургалтыг зохион байгууллаа.
Дээрх сэдвийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнчимэд Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэж, жижиг дунд бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Улсын хэмжээнд 86 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч бий гэсэн статистик тоо байна. Сургалтад хамрагдсан бизнес эрхлэгч, ажил олгогч, даатгуулагч нартаа талархал илэрхийлье.
Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн талаар сургалт авах хүсэлтэй Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, Та бүхэн доорх линкээр орж сургалтын захиалгаа өгнө үү .
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар










