



















Монгол улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 82 дугаар зарлигаар шинэчлэн баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газар болон дүүргийн Нийгмийн даатгалын газруудын 20 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, харъяа агентлагийн удирдлагууд болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Даваахүү нар оролцож, Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтаа амжилттай өгч, төрийн жинхэнэ албан хаагч болсон нийт албан хаагчдад өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлагатай гүйцэтгэхийг хүсэж, ажлын амжилт хүслээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Мөн Нийгмийн даатгалын салбарт ажиллах шинэхэн төрийн жинхэнэ албан хаагчдыг Даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч, Нийгмийн даатгалын үйлчилгээг шинэ түвшинд гаргах, төрийн үйлчилгээг ажил олгогчид, даатгуулагчид, харилцагчдад түргэн шуурхай үзүүлэх, ашиг сонирхолын зөрчлөөс ангид, нээлттэй, ил тод ажиллаж өөрсдийн мэдлэг ур чадвараа дайчлан, нэгэн зорилгын төлөө хамтдаа ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал онцоллоо.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нийгмийн даатгалын салбарын нийт албан хаагчиддаа ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар











