



















Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /2025.07.23/ хуралдлаа. Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дөрвөн тогтоолын төсөл, хоёр танилцуулгыг хэлэлцүүлсэн.

Нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж, даатгуулагчийн тэтгэврийн даатгалын нэрийн дансны 2024 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 11.34 хувиар тогтоосон байна.
Мөн нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг шинэчлэн тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж, нас барсан даатгуулагч гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 3,000,000 төгрөг,

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 4,500,000 болгон нэмж, шинэчлэн тогтоожээ.
Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг нэг ор хоног 110,000 төгрөгөөр тогтоосон байна.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар











