



















Нийслэлийн 75 байршилд 1889 зогсоол өнөөдөр нийслэлтэй албан ёсны гэрээ байгуулан төлбөртэй авто зогсоолыг ажиллуулж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Авто зогсоолын удирдлага хяналтын хэлтсээс одоогоор төлбөртэй авто зогсоолын үнэ тарифт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзжээ.
Өнгөрсөн жил авто зогсоолын төлбөрөөр дамжуулж, нийслэл 900 гаруй сая төгрөгийн орлого олсон. бол 2025 онд дунджаар 1.1 тэрбум төгрөгийг авто зогсоолоор дамжуулан олно гэж төлөвлөсөн байна. Ер нь дунджаар 900 саяас 1.4 тэрбум төгрөгийн орлогыг авто зогсоолоос нийслэлд төвлөрүүлдэг гэжээ.
Харин 2025 оны тухайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийн гэрээг сунгаагүй юм. Төлбөртэй авто зогсоол байршдаг 75 газар нь нийслэлийн болон хувийн эзэмшлийнх гээд аль аль нь хамаардаг гэлээ. Үндсэндээ төлбөр авто зогсоолын газрууд эзэмшлийн хувьд янз бүр юм. Тиймээс нийслэл дэх авто зогсоолыг төлбөртэй болгох гэхээс илүү, зогсоолын хүртээмж, эргэлтийг сайжруулахын тулд их багтаамжийн зогсоолуудыг бий болгоно гэж төлөвлөсөн байна. Ингээд зарим гараашуудыг буулгах ажилтай уялдуулан Хотын стандартын газартай хамтран судалгаа хийж эхэлсэн.
Гэхдээ яг ямар байршилд, хэчнээн тооны зогсоол барина гэсэн шийдвэр одоогоор тодорхой болоогүй юм. Аль дүүрэгт, ямар боломжтой байршил байна гэдэг дээр судалгаа үргэлжилж байна.









