Нийслэлийн охид, хөвгүүдийн зөвлөл нь ахлах ангийн сурагчдын олон талт оролцоонд тулгуурлан жендэрийн тэгш байдлыг таниулах,өсвөр үеийнхэнд бүтээлчээр хөгжих боломжийг олгох зорилготой. Тухайн зөвлөлүүд нь анх 2022 онд байгуулагдсанаасаа хойш нийт 10 гаруй хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Ингээд энэ 10 дугаар сарын 28-ны өдөр ээлжит хурлаараа 2024-2025 онд удирдан ажиллах сурагчдын бүрэлдэхүүнийг сонгожээ. Эдгээр сурагчид нь харьяа дүүргийнхээ үе тэнгийнхнийг хамтын санаачлагад манлайлан, жендэрийн мэдрэмжтэй, тэгш оролцоог түүчээлсэн, чадварлаг мэргэжилтнүүд болохын төлөө нэгдэн ажиллах юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Монгол Улс жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 2006-2020 оны хооронд 42-оос 79-р байр руу ухарсан нь боловсролын тэгш бус хамрагдалттай холбоотой гэж үздэг. Судалгаанаас харахад, эмэгтэйчүүдийн боловсролд хамрагдалт харьцангуй өндөр бөгөөд бүх түвшний сургалтын байгууллагад суралцагсдын 51,0 хувь нь эмэгтэй суралцагч байна. Ялангуяа их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60,9 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэсэн хэдий ч хөдөлмөрийн зах зээлд эрэлттэйд тооцогддог инженер, техник, мэдээллийн технологийн чиглэлээр эмэгтэй суралцагчдын тоо хангалтгүй хэвээр юм.
Иймд Монголын Охидын зөвлөл, Хөвгүүдийн зөвлөлөөс сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгож, ирээдүйд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхийн зэрэгцээ жендэрт суурилсан төсөл хөтөлбөр, нийгмийн нөлөөллийн ажлуудыг хамтдаа хэрэгжүүлэх замаар салбар бүрийн чадварлаг боловсон хүчний бэлтгэхээр зорьж байна.










