Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ гаргадаг.
Эдгээрийг нэгтгэн зураглал хийж гангийн эрсдэлийн мэдээллийг агуулсан зөвлөмж гаргаж байна.
Эрсдэлийн зургийг боловсруулахын тулд бэлчээрийн ургамлын ургалтын байдал, өндөр, NDVI-ийн хазайлт, агаарын температур, хур тунадасны хазайлт, 7 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээнд үндэслэн эрсдэлийн зургийг гаргалаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Гангийн эрсдэлийн зургаас үзвэл нутгийн 20 орчим хувьд буюу Дундговь, Өмнөговь Дорноговийн ихэнх, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсэгт их эрсдэлтэй, 30 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатарын зарим, Завхан, Хөвсгөлийн хойд, Баянхонгорын өмнөд нутгаар дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай байна.










