УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Туулын хурдны замын талаар миний байр суурь маш тодорхой. Хурдны зам бидэнд хэрэгтэй. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ хугацаа алдсанаар асар их хэмжээний эдийн засгийн хохирлыг учруулж байна. Авто замын түгжрэлээс шалтгаалж бид хамгийн багадаа гурван цагийг машин дотроо үр ашиггүй өнгөрөөдөг.

Үүнээс шалтгаалсан хүний эрүүл мэндийн асуудал ч мөн хөндөгддөг. Цаг алдалтаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон хохирлуудтай өдөр бүр тулгарч байна. Байгаль, экологийн асуудал мэдээж чухал. Эсэргүүцэж байгаа иргэдийг буруутгахгүй.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Гагцхүү уг төслийг байгаль орчин талдаа зохистой байдлаар шийдэж болно. Өчигдөр ЗГ-ийн хуралдаанаар Ерөнхий сайд энэхүү төслийг “Хууль хяналтын байгууллага дүгнэлт гаргатал түр хойшлуулъя” гэж мэдэгдсэн.
Хууль хяналтын байгууллага нэн яаралтай шалгах хэрэгтэй. Үүний ард авлига, тендерийн асуудал, хулгай зэрэг хууль бус зүйл байгаа эсэх асуудлуудыг нэн даруй шалгаж, байгаль, экологи талдаа зөв зохистойгоор шийдэх хэрэгтэй.
Төслийг хурдан урагшлуулах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлье” гэв.










