



















Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог. Энэ оны гуравдугаар улирлын буцаан олголт өчигдөр /2024 оны 10-р сарын 27/-өөс иргэдийн дансанд орж эхлэх байсан. Гэсэн ч санхүүжилт нь арилжааны банкуудад хуваарилагдаж амжаагүйгээс хугацаа нь хойшилж, нөгөөдөр буюу Лхагва гарагаас олгохоор болжээ. НӨАТ-ын 2024 оны гуравдугаар улирлын олголтоор 1.2 сая иргэнд 91.7 тэрбум төгрөг олгоно. Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөг буцаан олгосон.
НӨАТ-ын буцаалтаар автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой байдаг. Тэгвэл дээрх татваруудыг НӨАТ-ын буцаан олголтоор төлөх хүсэлт хүлээн авах хугацаа өчигдрөөр дуусгавар болжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 , энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн хдалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгодог.









