“МИК ОССК” ХХК нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулан “Ногоон дэлхий – Бидний ирээдүй” сэдэвт бүтээлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уралдааны зорилго нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дотоод ертөнцийг нь илэрхийлэх орон зайг бүрдүүлэхийн зэрэгцээ тэдэнд эх дэлхий, байгаль орчноо хайрлах, хамгаалах талаар ойлголт, ухамсар төлөвшүүлэхэд чиглэсэн юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Уралдаанд нийт 2–16 насны хүүхдүүд 4 насны ангиллаар оролцож, дараах төрлүүдээр бүтээлүүдээ ирүүлсэн. Үүнд:
• Гар зураг
• Гар урлал, бүтээл
• Зохион бичлэг
• Богино хэмжээний бүтээлч бичлэг
Хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлүүд нь байгаль орчныг хамгаалах тухай гүн сэтгэлгээ, уран сэтгэмж, олон өнгө төрхтэй байгаагаараа онцлог байлаа.
Оролцсон бүх хүүхдүүддээ халуун баяр хүргэж, цаашдын сурлага, урлаг, уран сэтгэмжийн хөгжилд нь амжилт хүсье!
Эх сурвалж: "Монголын Ипотекийн Корпораци Орон Сууны Санхүүжилтийн Корпоаци" ХК











