



















Францын алдарт зөнч, астрологич Мишель де Нострдам буюу Нострадамус Пап лам Францисийн үхэл, түүний залгамжлагчийн талаар урьдчилан зөгнөсөн байж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байна. "Мөхлийн зөнч" хэмээн нэрлэгддэг Нострадамус Лондонгийн Их түймэр, Гитлерийн мандал, 9/11 халдлага, COVID-19 цар тахал болон өнгөрсөн оны шинэ жилийн өдөр болсон газар хөдлөлтийг хүртэл зөгнөсөн гэж үздэг. Түүний 1555 онд хэвлэгдсэн алдарт "Les Prophйties" номд дайн, тахал, байгалийн гамшиг, иргэний үймээн, улс төрийн аллага зэрэг олон мөхлийн үйл явдлыг зөгнөсөн. Тэгвэл Нострадамусын зөгнөлүүдийн нэг нь Пап лам Францисийн "хүндхэн байдал"-тай холбоотой байж магадгүй гэж зарим хүмүүс үзэж байна.
Тэрбээр 16-р зуунд:
"Өндөр настай нэгэн Пап лам нас барсны дараа... өндөр настай Ром хүн сонгогдох болно. Түүний талаар 'Тэр сэнтийгээ сулруулж байна' гэж яригдана. Гэхдээ тэр удаан хугацаанд сууна, бас ширүүн үйл ажиллагаа явуулна." гэж бичжээ.
Мөн тэрээр:
"Христийн сүмийн эцсийн хавчлагын үед Петр Ром хүн сэнтийд заларч, олон бэрхшээлийг давах болно. Харин эцэст нь Долоон толгодын хот сүйрэх ба аймшигт шүүгч ард түмнээ шүүх болно. Энэ бол Төгсгөл." гэж нэмж өгүүлсэн байна.
Пап лам Францисийн эрүүл мэндийн байдал
Пап лам Францис одоогоор уушгины халдварын хүндрэлээс үүдэн 10 дахь өдрөө эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд бөөрний дутагдал эхний шатандаа орсон гэж Ватикан мэдээлжээ. 88 настай Пап ламын биеийн байдал тогтворгүй, өндөр нас, сул биетэй байдал, уушгины хууч өвчний улмаас эрсдэлтэй хэвээр байна гэж эмч нар анхааруулж байна.
Католик сүмийн удирдлагын халаа сэлгээ
Нью-Йоркт байрлах Кардинал Тимоти Долан ням гарагт "Бүх католик сүсэгтнүүд үхэж буй эцгийнхээ орны дэргэд цугларч байна" гэж мэдэгдээд:
"Манай ариун эцэг Пап лам Францисийн биеийн байдал маш эмзэг байгаа бөгөөд тэр магадгүй үхэлд ойртож байгаа." гэж хэлжээ. Гэсэн ч тэрээр Пап ламыг эдгэнэ гэж найдаж, залбирч буйгаа илэрхийлсэн байна. Пап ламын эрүүл мэнд муудаж буй нь католик сүмийн залгамжлагчийн асуудлыг улам хурцатгаж байна.
Гэхдээ зарим эргэлзэгчид Нострадамусын зөгнөл үнэхээр гайхмаар зүйл мөн үү? гэж эргэлздэг. Учир нь өндөр настай Пап лам нас бараад, түүний оронд өөр нэгэн өндөр настай Ром хүн залгамжилна гэдэг нь хэтэрхий ердийн зүйл биш гэж үү?











