



















УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Засгийн газар 14 эрх зүйн реформынхоо хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийхээ өнөөдөр мэдэгдлээ. Энэ шинэчлэлээ төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулж, олон улсын мэргэжилтэн, экспертүүдийг төрд орох бололцоог нээж өгөх боломж гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тайлбарлалаа. Тэдний хийх төрийн албаны шинэчлэл орон нутагт түр орлон гүйцэтгэгч томилгоог цэгцлэхээс эхэлж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэггүй бол комисс, зөвлөл гэсэн ойлгомжгүй статусыг хална гэжээ. Үндсэндээ төрийн алба хаагчдын 30 хувийг цомхотгоно гэж мэдэгдлээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн дараагийн асуудал нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан байна. Мөн Зөвшөөрлийн зөвлөлийг албан ёсоор хуралдуулж Зөвшөөрлийн хуулийг давсан хэм хэмжээ тогтоосон актууд, сайдуудын тушаалыг цуцал гэсэн чиглэлийг Ерөнхий сайд ЗГХЭГ-таа өгчээ.
Одоогоор Монгол Улсад Зөвшөөрлийн хуулийг давсан, сайд нарын тушаалаар баталгаажуулсан 122 чиглэлийн зөвшөөрлийн актууд байна. Засгийн газар эдгээр акт, бичиг баримтыг төр иргэддээ хүнд суртал гаргадаг гэдгийн гол шалтгаан гэж дүгнэжээ.
Мөн Засгийн газарДарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан. Энэ хүрээнд "Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлснээр жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд нэг жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах, 2028 онд 1200 ажлын байр бий болгоно. Стратегийн ордууд дээр төрийн эзэмшлийн 34 болон 50 хувийг хэрхэн тогтоох вэ гэдгийг хувийн хэвшилтэй ярилцаж, аль аль талдаа хожилтой байх талаар баг бүрдүүлэн ажиллана. Эцсийн үр дүнд иргэний хадгаламж хэрхэн нэмэгдэх вэ гэдэг дээр том үр дүнг өгнө" гэж Н.Учрал сайд тайлбарлаж зогслоо.









